“Security Transformation Forum 2022” зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд технологийн хэрэглээ, орчин маш хурдтай хувьсан өөрчлөгдөж, үүнтэй зэрэгцэн өөрчлөлт, шинэчлэлт бизнесийн салбар бүрд явагдлаа. Бид үйл ажиллагаандаа шинэ технологиудыг нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулах зэргээр шилжилт хийж байхад, бидэнтэй зэрэгцэн цахим орчин дахь дайснууд ч зүгээр суугаагүйг кибер халдлагын өсөлтөөс харж болно. Тиймээс бид зөвхөн одоогийн аюулгүй байдлаа хангаад зогсохгүй, ирээдүйд гарч болзошгүй эрсдэлүүдэд бэлтгэлтэй, соргог байж аюулгүй байдалдаа тасралтгүй анхаардаг байх шаардлагатай юм.
“Expect the Unexpected” уриан дор зохион байгуулж буй энэ удаагийн Security Transformation Forum-д кибер аюулгүй байдлын технологиор Гартнерийн “Шидэт квадрат”-д манлайлагчид болох Fortinet, Radware, Thales, Dell Technologies, CyberArk, LogRhythm, SolarWinds, OneSpan компанийн экспертүүд хүрэлцэн ирж, кибер аюулгүй байдлын дараа үеийн шийдлүүд, арга аргачлалын талаар танилцуулахаар бэлтгээд байна. Түүнчлэн Монголын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцон мэдээллийн аюулгүй байдлын туршлагаа хуваалцах болно.
Уг форумд кибер аюулгүй байдлын шинэ тренд, чиг хандлагын талаар цогц мэдээлэл авч, байгууллагадаа тохирох шийдлийг эрэлхийлж буй бизнес эрхлэгч, менежерүүд, мэдээллийн аюулгүй байдлын инженер, техникийн ажилтнуудыг оролцохыг урьж байна.
Арга хэмжээнд оролцох хүсэлтээ [email protected] хаягаар явуулаарай.